ДОРНОГОВЬ: Хүн амын 20 хувь буюу 14 мянга орчим иргэнийг суурьшуулах боломжийг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-20 14:16:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр аймгууд ажиллаж байна.

Дорноговь аймгийн хувьд “Нээлттэй аймаг” хөтөлбөр боловсруулж буй бөгөөд суурин хүн амын 20 хувь буюу 14 мянга орчим иргэнийг орон нутагт шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж, шилжин суурьшигчдад дэд бүтцэд холбогдсон газар олгох, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах, бизнес эрхлэх боломжийг олгох, татварын хөнгөлөлтөд хамруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. 

Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж буй бөгөөд орон нутагт ажиллаж байгаа бодлого боловсруулаxад оролцдог удирдлага, мэргэжилтнүүдийг чадавxжуулаx тэдэнд шилжилт xөдөлгөөний талаар ойлголт мэдлэгийг өгөx сургалтыг Дорноговь аймагт энэ оны гуравдугаар сарын 19-нд зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ