“Nomadic Hub” төслийн баг Женев хотноо ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-19 19:33:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан хөгжлийн шинэ түвшинд гаргах, малчдын амжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Nomadic Hub” төслийн баг энэ 3 дугаар сарын 14-ний өдөр Женев хотноо ажиллав.


Төлөөлөгчид Олон улсын худалдааны төвд зочилж энэ оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын талаар холбогдох албан тушаалтнуудаас ярилцлага авав.


НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа төслийн багийг хүлээн авч уулзан, төслийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.


Холбоотой мэдээ