ӨНӨӨДӨР: Олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар
сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:
08:00
цагт
Яармаг дахь Нийслэлийн засаг захиргааны цогцолборт нийслэл дэх Төрийн албаны
ерөнхий шалгалтын нээлт болно. Утас
9908-2002.
09.00-16.00 цагт:
“Шангри-Ла”
зочид буудалд: Монгол Улс-БНХАУ-ын
бизнес эрхлэгчдийн форум болно. Утас:
9906-8229, 9009-9598.
09.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол үргэлжилнэ.
09.30 цагт: АТҮТ-д: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт автозамын
салбарын төлөөлөл, инженер техникийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулна. Утас:8805-7167.
09.30-12.30 цагт: МҮХАҮТ-нд: Бизнесийн ёс зүйн төвөөс “Бизнесийн ёс зүй ба хэвлэл мэдээлэл” сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Бизнесийн ёс зүйн төвөөс зохион байгуулах нөлөөллийн үйл ажиллагаа шагналт уралдааны талаар мэдээлнэ.
10:00
цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар “Цахим Улаанбаатар
төсөл”-ийн талаар мэдээлнэ. Утас 9910-3830.
10.30 цагт: Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын зааланд: БОАЖЯ-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8803-8882.
11.00 цагт: АН-ын
төв байр /Шонхор тауэр/ -т тус намын 4/11 мэдээллийн цагаар Орлогын тэгш бус байдал, хууль шүүхийн байгууллагын хууль бус үйл
ажиллагаа, намын дотоод болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 9100-0017.
13.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх ээлжит уулзалттай. Утас:9988-5696.
14.00 цагт: Офицеруудын ордонд: Монгол цэргийн өдөр, Монгол
Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж
хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал болно. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, ЗХЖШ-ын
удирдлагууд оролцоно. Утас: 9999-7810.