ХӨВСГӨЛ: Цааны уралдаан

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2023-03-10 15:01:59

Мөрөн /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2023” өв соёлын наадам Цагааннуур сумын Гурвансайханд боллоо.  

Энэ үеэр цаа бугын цагаан идээний үзэсгэлэн, цаа буга, олон угсаатны хувцас загварын уралдаан, "Цаа цасны орон" сэдэвт уран зургийн уралдаан зэрэг олон тэмцээн наадам болсон бөгөөд аялагч иргэдийн хамгийн их сонирхлыг татсан нь цааны уралдаан байлаа. Цааны уралдаанд 30 орчим цаа уралдсан юм.










































                                                                                                                                                            Зургийг Х.Баасансүрэн