Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг спортын 23 төрлөөр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-06 13:15:09

Улаанбаатар /МОНЦАМЭ: Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам"-ын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын анхан шатны тэмцээнийг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 23 спортын төрлөөр зохион байгуулна. 


Спортын төрлүүд:

    Байт харваа Сагсан бөмбөг 5х5

    Бадминтон Спортын бүжиг

    Бокс 11 Таеквондо

    Волейбол Усанд сэлэлт

    Гандбол Хөл бөмбөг

    Жүдо Хөнгөн атлетик

    Крикет Чөлөөт бөх

    Сагсан бөмбөг 3х3 Шатар

    Ширээний теннис

   

Нэмэлт төрлүүд:

    Буудлага Самбо

    Даам Уран сайхны гимнастик

    Дугуй (уулын) Хүндийн өргөлт зэрэг төрлөөр зохион байгуулна.

Монголын хүүхдийн спортын зуны наадамд оролцох өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид, суралцагчдыг харьяа сургуулийн байршлын хаягийн дагуу Засаг захиргааны нэгж дэх аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ.

Холбоотой мэдээ