Хүчирхийлэхээс эхлээд хүн худалдаалах хүртэл  ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-01 16:31:17

"Глоб Интернэшнл" төвийн санаачлагаар “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдвээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн нээлттэй ярилцлагыг  өнөөдөр хийлээ.

 Энэ ярилцлага, хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Барбара Гроссе нарын зочид уригдан оролцож жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах асуудлаарх асуудлаар мэдээлэл өгөв. Мөн олон улсын эрх зүйн хөгжил ба эрх зүйн гол баримт бичиг - Истанбулын Конвенцийн талаарх танилцуулгыг Австрийн Вена дахь Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх төвийн захирал бөгөөд Эмэгтэйчүүдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны шинжээчдийн бүлгийн гишүүн Роза Логар хийсэн юм. монголд үйл ажилалгаа явуулж буй хүний эрх, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, гэр бүл судлаач, сэтгэл зүйч зэрэг олон мэргэжилтнүүд хүүхэд, эмэтгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүйн цар хүрээ, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг хөндөн ярьсаар дэлхийд тулгамдада байгаа хүн худалдаалах гэмт хэрэг хүртэлх өргөн сэдвээр ярилцлаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ