Орхон аймагт 2000 орчим сурагч нэгдүгээр ангид элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-01 16:03:32
oyuka_hu@yahoo.com

2016-2017 оны хичээлийн жилд Орхон аймагт сургуулийн өмнөх боловсролд 7500, нэгдүгээр ангид 2000 гаруй хүүхэд элсэн орж байна. Ерөнхий боловсролын 21 сургуульд 18 мянга орчим сурагч суралцахаар мөнгөн хонхоо дуугаргалаа.

Аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 18 дугаар сургууль болон 24 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцов. Энэ хичээлийн жилд 24 дүгээр цэцэрлэгт 246 хүүхэд суралцана. Тус багт сургуулийн өмнөх насны 316 хүүхэд байдгаас 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.  Энэ жил тус аймагт Даваат багт байрлах 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн цогцолбор, Дэнж багт 20 дугаар цэцэрлэгт 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга ашиглалтад орно. Мөн 2017 онд Эрдэнэ багт 640 хүүхдийн багтаамжтай сургууль сурагчдаа хүлээн авна.  

Энэ хичээлийн жил нь “Боловсролын чанарын шинэчлэл”, бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарах, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд гол зорилго нь оршиж байна.  Мөн энэ хичээлийн жилээс эхэлж орон нутгаас “Оюутны тэтгэлэг”, Засаг даргын нэрэмжит “Урамшууллын тэтгэлэг” –т хөтөлбөр эхэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

                                          

Холбоотой мэдээ