Зүүн аймгуудын нутгаар 2-3 хоног бороо үргэлжлэн орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-09-01 15:16:10

Эх газар дээр гарч ирсэн тайфуны нөлөөгөөр ойрын хоногуудад зүүн аймгуудын нутгаар бороо орж сэрүүхэн байна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Маргааш ихэнх нутгаар, энэ сарын 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас  орно.

Салхи 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар 2-3 хоног бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрч ажиглагдана. Иймд ард иргэд энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байхыг ард иргэд, тариаланчид, хадланчдад анхааруулж байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ