АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Казахстанд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-24 13:58:50

АСТАНА. /Kazinform/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2023 оны хоёрдугаар сарын 28-нд Астанад анхны албан ёсны айлчлалаа хийнэ гэж Казахстаны Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ. 


Казахстанд айлчлах үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердитэй хэлэлцээ хийнэ. 


Мөн энэ өдөр тэрбээр Астана хотноо Төв Азийн орнууд болон АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын “С5+1” хэлбэрээр хийх уулзалтад оролцоно. Энэхүү уулзалтаар АНУ-тай бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж Казахстаны ГХЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ