Туулай жилийн сар шинийн барилдаанд таван аварга зодоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-19 17:53:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ.


Энэ жилийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Мөн Өвөрмонголын залуу бөх С.Төмөрбаатар зодоглож, нэгийн даваанд даян аварга Н.Батсуурьт өвдөг шороодлоо.


Маргааш буюу битүүний өдөр хүчит бахийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.

Холбоотой мэдээ