АНУ Украинд зэвсэг нийлүүлэх амлалт өгсөн гэв

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-05 15:03:56

КИЕВ. /TASS/. АНУ Украинд шинэ зэвсэг нийлүүлэх амлалт өгсөн гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр мэдэгдэв.

Нью-Йорк хотод айлчлах үеэрээ би, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн уулзалтын өмнө болон дараа, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсний дараа гээд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай гурван удаа уулзсан. Уулзалтын үеэр Обама, Украинд шинэ зэвсэг нийлүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн гэж тэрбээр Украины телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

Мөн тэрбээр, бидэнд энэ зэвсэг их хэрэгтэй гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд