Турк Сири улс руу тусламж нэвтрүүлэх хоёр гарц нэмж нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-09 15:32:19

АНКАРА. /Xinhua/. Турк Сири улс руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх хоёр гарцыг нэмж нээхээр ажиллаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу лхагва гарагт мэдээлжээ.


"“Чильвегозу" гарц нээлттэй байгаа. Бид дахин хоёр гарцыг нээхээр ажиллаж байгаагаас гадна, Сирид тусламж хүргэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна” гэж М.Чавушоглу Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октайн оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Туркээс Сирийн хойд хэсэг рүү нэвтэрдэг Баб аль-Хава хилийн боомт руу хүрэх зам эвдэрч, босогчдын хяналтад байгаа баруун хойд нутагт тусламж хүргэх ажиллагаа түр зогсоод байгаа юм байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.


НҮБ Сири рүү тусламжийн цуваа нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа ч Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газартай шинэ гэрээ байгуулах шаардлага үүсэж магадгүй байна гэж С.Дюжаррик нэмж хэлсэн байна. "Чельвегозу" гарцаар дамжин өнгөрдөг "Баб аль-Хава" нь энэ бүс рүү НҮБ-ын тусламжийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн цорын ганц гарц аж.


Туркийн өмнөд нутгийн Кахраманмараш мужид даваа гарагт орон нутгийн цагаар 04:17 цагийн орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон улс орон, тусламжийн байгууллагууд Турк, Сирийн байгалийн гамшигт өртсөн бүс нутгууд руу аврагчдаа илгээж, хүмүүнлэнгийн тусламж үзүүлж байна. 

Холбоотой мэдээ