ӨНӨӨДӨР: “Рамсей-120” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-09 06:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: “Сити тауэр”-т “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Үнэт цаасны зах зээл ба боломж” сэдвээр “Өлзий энд ко Капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяртай хийх уулзалт зохион байгуулна.


10.00 цагт: МУИС-ийн номын санд “Рамсей-120” эрдэм шинжилгээний хурал болно. МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран зохион байгуулж буй семинарт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлаач оролцож “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлох”, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага” зэрэг сэдвээр илтгэл тавина.


11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын шилдэг бүтээлийн "Арт-крафт-2023"-ын нээлт эцэг, эхчүүд, хүүхдүүдийн төлөөлөлд зориулан болно.  


-Захиргааны хэргийн шүүхэд: Зээлдэгч нараас хууль бусаар авсан банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно. ШӨХТГ өнгөрсөн онд нэр бүхий 11 банканд зөрчлийн хэрэг нээн бүртгэлийн ажиллагааг хийсэн. Үүнийг 9 банк хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандсан юм.


-Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Хуралдаанаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг мөн АН-ын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэнэ. 

Холбоотой мэдээ