Азийн XIX наадам спортын 40 төрлөөр явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн XIX спортын наадам ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд зохиогдоно.
Энэ
удаагийн Азийн наадам нь 40 спортын 61 дэд төрлийн хүрээнд явагдах бөгөөд бокс
зэрэг зарим төрөлд Парисын олимпын эрх олгоно.
МҮОХ-нд Азийн наадмын зохион
байгуулах хорооноос техникийн гарын авлагыг шинэчлэн ирүүлж, наадамд оролцох тамирчдын тоон мэдүүлгийг шинэчилж ирүүлэхийг хүссэн аж.
Тиймээс МҮОХ-ноос спортын холбоодод хүсэлтийг хүргүүлж, шинэчилсэн тоон
мэдээллийн бүртгэлийг гуравдугаар сарын 1-ний дотор авах юм
байна.
Азийн XIX спортын наадам “Ковид-19” цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон билээ.