Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-07 13:18:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилнэ.


Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн сонсголоор,

-Эрчим хүчний яам

-Барилга, хот байгуулалтын яам

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

-Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Гаалийн ерөнхий газар

-Шадар сайд

-Сангийн яам зэрэг байгууллагатай холбоотой зээлийн асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Иймд дээрх байгууллагын зээлтэй холбоотой 18 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.

Холбоотой мэдээ