Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдийн саналыг авч байна.
Тодруулбал: -Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”
-Захиргааны
ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 “Захиргааны хэм хэмжээний актын төслийг
тухайн захиргааны байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж
санал авна”
-Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 НИТХ-ын чиг үүрэгт “Харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн
хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/
ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох” гэж заасны дагуу
санал авч байгааг Замын хөдөлгөөний
удирдлагын төв ОНӨТҮГ-аас
мэдээлэв.
Энд
дарж саналаа өгөх боломжтой.