Хөгжим, бүжгийн төрлөөр “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-31 14:37:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлгийг зургаа дахь жилдээ зарлалаа.

 

Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм. Энэ удаагийн тэтгэлгийг хөгжим болон бүжгийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй баг хамт олны дунд зарлаж байна.

 

Багийн бүрэлдэхүүн 3-5 хүнтэй байх бөгөөд хоёр долоо хоногийн хугацаатай хамтарсан уран бүтээлээ туурвих урлангаар хангаж энэхүү тэтгэлэг дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд хамтарсан уран бүтээлийг олон нийтэд танилцуулна.

Урлагийн төрөл:

• Хөгжим, Бүжиг

• Баг бүрэлдэхүүн: мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх (найруулагч, зохиолч, продюсер, бүжиг дэглээч, бүжигчин, дуучин, хөгжимчин, бусад)

Уралдааны материалыг 2023 оны гуравдугаар сарын 3-ны дотор program@artscouncil.mn хаягаар явуулах боломжтой.

 

Ташрамд дурдахад, 2021 онд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр-100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж нийт таван сая төгрөгийн санхүүжилт хүлээн авчээ.

Холбоотой мэдээ