ХӨВСГӨЛ: Тайгын хүрэн баавгайн тухай баримтат кино бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-31 14:59:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Францын кино найруулагч, гэрэл зурагчин Хамид Сардар Афхами байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хүрэн баавгай, байгаль хамгаалагчдын тухай “Mongolie La Vallée des Ours" баримтат кино бүтээжээ.


Тус кино  нь FIPADOC - Олон улсын баримтат киноны наадмын үеэр буюу энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр үзэгчдийн хүртээл болжээ.




Тодруулбал, 2021 оны зун, 2022 оны намар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарын  тайгын хүрэн баавгайн жимээр явсан ажлыг нь камерт буулгасан байна. 

 


Онгон зэрлэг байгалийн гайхамшиг, их тайгын гүн дэх баавгайн диваажингийн аялал буюу гүний хяналтын ажил байгаль хамгаалагчдын хувьд бас л олон сорилттой тулж буйг бодитоор харуулсан. Мөн хол газар, тайгын нөхцөл хүнд, шавар намаг, том том уулын голууд, их цас унаж даваанууд хаагдах, морь муудах бэртэх, баавгайнуудын дайралт гээд байгаль хамгаалагч нарын ажлын тухай бүтэн 2 сар хамт байж киног бүтээсэн гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ