Хөвсгөлд 2900 гаруй сурагч нэгдүгээр ангид суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-31 01:35:16

Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 36 сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэ онд аймгийн хэмжээнд  25000 гаруй сурагчид суралцах бөгөөд нэгдүгээр ангид 2900 гаруй сурагч элсэн суралцах урьдчилсан мэдээлэл гарчээ.

Өнгөрсөн хавар бэлтгэл бүлэг хичээлээгүй учраас сурагчдын тоо нэмэгдэх боломжтой гэнэ. 2015-2016 оны хичээлийнжилд 24842 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцсанаас 1840 хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж элсэлтийн ерөнхий шалгалтанд орсон ажээ. 

Б.Гантуяа  

Холбоотой мэдээ