БАЯН-ӨЛГИЙ: Хүн амын ердийн цэвэр өсөлтөөр Ногооннуур сум тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-27 16:12:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 25,4 болж өмнөх оны мөн үеийнхээс 1.9 нэгжээр, нас баралт 4,6 болж 0.1 нэгжээр тус тус буурчээ.


Хүн амын ердийн цэвэр өсөлтийн коэффициент 20.8 болсон нь аймгийн хүн ам 1000 хүн тутамдаа 21 хүнээр нэмэгдэж байгааг харуулж байна.


Төрөлт Алтай, Алтанцөгц, Бугат, Буянт, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл Өлгий суманд аймгийн дунджаас 0.5-5.0 нэгжээр дээгүүр, бусад суманд 2.3-4.5 пунктээр доогуур байна. Цагааннуур тосгонд аймгийн дунджаас 24.2 пунктээр бага байгаа аж.


Хүн амын 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлтөөр Ногооннуур сум хамгийн өндөр үзүүлэлттэй (30,4) байна. Үүний дараа Сагсай (24.0), Буянт (23.5), Алтанцөгц (23.3), Цэнгэл (22.1) сум орж байна. 

Холбоотой мэдээ