ХӨВСГӨЛ: Хөвсгөл нутгийн уламжлалт хоол, идээ, ундааны соёлыг сурталчилна

ӨВ СОЁЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-27 15:27:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан  аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбарт Монголын хоол ундны соёл уламжлалыг таниулагч “Монголын гастроном аялал жуулчлалын холбоотой хамтран хоймор нутгийн уламжлалт хоол, идээ, ундааны түүх, өв соёлыг сурталчлахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.


Энэ хүрээнд “Хоймор нутгийн зоог” хоолны шоу, контент бэлтгэж олон нийтэд сурталчилж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, зочлох үйлчилгээний салбарынхны хоолны технологийн ур чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах юм байна.


Мөн аялагч жуулчдын сэтгэл ханамжид нийцсэн үндэсний уламжлалт хоол ундаагаар үйлчлэх соёлыг нэвтрүүлэх ажээ.

Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 3000 орчим иргэн ажиллаж байна. Тус аймагт нэг ээлжиндээ 6800 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 94 жуулчны бааз, 130 гэр буудал, 8 зочид 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр орон нутгийн онцлог бүхий хоол, идээ, ундааг бэлтгэн олон нийтэд танилцууллаа. 















Холбоотой мэдээ