ОРХОН: “Эрдэнэтийн сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг 30 жилийн дараа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-26 11:29:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэтийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн 30 жилийн дараа болж байна. 1993 онд Монголын "Хатан-Эрдэнэ" холбоо, Орхон аймгийн соёл урлагийн байгууллага хамтран зохион байгуулж байсан.

Тэмцээний эхний шалгаруулалтад 83 бүсгүй оролцсоноос 15 шилдэг оролцогч үлдээд байна. Шилдэг оролцогчид Сайн үйлсийн аян болон Оюунлаг, Хүмүүнлэг гэсэн төрөлд өрсөлдөж байна.

Тэмцээний шалгаруулалт, шүүлт эмх цэгцтэй, шударга болж байна хэмээн "Хатан-Эрдэнэ" ТББ-ын тэргүүн, Эрдэнэтийн сайхан бүсгүй 2023 уралдааныг санаачлагч Д.Отгонбаатар хэллээ.

Тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 18-нд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хангарьд паласт болно. 



Холбоотой мэдээ