Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-01-23 13:23:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.


Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амийг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргажээ. Иймд  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ