Буриадад болох цагаан сарын худалдаанд Монголын бараа бүтээгдэхүүнийг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-20 09:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо болох “Шидэт цагаан сар” үзэсгэлэн-худалдаанд Монгол Улсын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг дэлгэхээр боллоо.


Тодруулбал, энэ үеэр Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн, худалдаа зохиогдох нь. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор дээрх үйл ажиллагааг МҮХАҮТ ОХУ-ын Буриад улсын “Байкал Экспо” байгууллагатай хамтран зохион байгуулж буй талаар мэдээллээ.




Манай улсаас ААН-үүд ундаа, хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, тоглоом наадгай, гар урлал, хувцас, сүлжмэл эдлэл, хөнжил, нөмрөг, гутал, арьс ширэн бүтээгдэхүүнээр оролцох аж. Мөн энд аялал жуулчлалын тур оператор компаниуд оролцохоор болжээ.

ОХУ-ын Буриад улсын “Шидэт цагаан сар” үзэсгэлэн-худалдаа хоёрдугаар сарын 8-12-нд болох аж. 



Холбоотой мэдээ