Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-01-18 19:05:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн энэ сарын 18-ны өдөр эх орондоо ирлээ.

Энэхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие  бүрэлдэхүүн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн таван ээлж болон сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн ийнхүү эх орондоо өнөөдөр ирж байна.


Тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд хүлээн авч уулзсан юм.



Холбоотой мэдээ