Монголбанк 12 сая ам.доллар худалдаж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-30 11:55:10

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудаас 2230 төгрөгийн хаалтын ханшаар 12 сая ам.доллар худалдаж авчээ.

Өнөөдрийн арилжаагаар банкууд 2212.00-2234.00 төгрөгийн ханшаар 2.7 сая ам.доллар худалдан авах, 2230.00-2237.00 төгрөгийн ханшаар 12.8 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн юм. Монголбанк саналыг судалж үзсэний эцэст 2.7 сая ам.доллар худалдах авах саналыг биелүүлээгүй аж.

Мөн өдөр банкууд 68.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ