Израил ажиглалтын хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-12-31 13:27:38

ЙЕРУСАЛИМ. /The Jerusalem Post/. АНУ-ын Калифорни муж улс дахь Ванденберг баазаас “EROC-С3” ажиглалтын хиймэл дагуулыг баасан гарагт амжилттай хөөргөсөн талаар Израилын “Israel Aerospace Industries” төрийн өмчит корпораци мэдэгджээ.


“Өнөөдөр “EROS-C3” хиймэл дагуулыг хөөргөсөн нь Израилын сансар судлалын салбарын томоохон төлөөлөл болох “IAI” корпорацийн дэвшилтэт технологийн хүчин чадавхийн дараагийн илэрхийлэл болж байна” гэж тус корпорацийн тэргүүн, гүйцэтгэх захирал Боаз Леви цохон тэмдэглэжээ.


Хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орж, станц руу мэдээлэл дамжуулж эхэлсэн гэдгийг тэрбээр онцолжээ. “IAI” нь технологийн ололт амжилт, шинжлэх ухааны судалгаа, ирээдүйн сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын харьяа агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн дотоод, гадаадын төрийн бус байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг байна

Холбоотой мэдээ