“Олноо өргөгдсөн Монгол Улс: Нийслэл Хүрээ” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-29 15:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан МУУГЗ, Ардын зураач Г.Дунбүрээтэй хамтарсан тусгай үзэсгэлэнг нээлээ.


“Олноо өргөгдсөн Монгол Улс: Нийслэл Хүрээ” хэмээх энэхүү үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд болон Ардын зураач Г.Дунбүрээгийн бүтээсэн хүрээний талаарх уран зургийн шилдэг бүтээлийн дээжээс дэлгэжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Ардын зураач Г.Дунбүрээ хэлэхдээ, “Би 1965 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Энэ хугацаанд түүх, угсаатны зүйг сонирхон, ахмад, уран бүтээлчдээсээ судалж, тэдний мөрөөр ажилласнаар Их Хүрээ, Нийслэл Хүрээ, Номын Хүрээ зэрэг бүтээл туурвисан. Уран бүтээлээ туурвихад миний хань ард талд түшиг тулгуур болсны хүчээр энэ бүтээлүүдээ туурвисан юм. “Нийслэл хүрээ” уран бүтээлээ туурвихдаа Их эрдэмтэн Б.Ренчин, СГЗ н.Данзан, н.Сэрээтэр гуай нарын хүрээний ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө авч, тэдний үг бүрийг уран бүтээлдээ тусгасан. “Өмнөх зууны нийслэл хүрээ” бүтээлдээ дөрвөн уулын лус савдгууд, Хүрээний 30 аймаг, найман дацанг түүхийн улбаанаас судалж зурсан гэв


Үзэсгэлэнгийн нээлтэд Богд хааны ордон музеейн захирал Ц.Эрдэнэбаатар, Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан, Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн болон иргэд оролцов.









Холбоотой мэдээ