СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-26 15:19:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Төр захиргаа, боловсрол, эрүүл мэнд, нийтийн аж ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнасныг албан ёсоор гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Төрийн одон медаль, салбарын тэргүүний шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.


-“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР:

Шаамар сумын иргэн, өндөр настан Ч.Гаваа, Мандал сумын иргэн, өндөр настан П.Жавзан, Хүдэр сумын иргэн, өндөр настан Ж.Цэгмид, Сүхбаатар сумын иргэн, өндөр настан Ц.Гидгааяа, Орхонтуул сумын иргэн, өндөр настан С.Жамсран, Ерөө сумын иргэн, өндөр настан Ж.Пүрэвжав, Шаамар сумын иргэн, өндөр настан Н.Батнасан.

 

-“АЛТАН ГАДАС” ОДОНГООР:

Баянгол сумын иргэн, өндөр настан Б.Сайндоо, Хүдэр сумын иргэн, өндөр настан С.Сэр-Од, Мандал сумын иргэн, өндөр настан Д.Чулуунбат, Мандал сумын иргэн, өндөр настан С.Роза, Сүхбаатар сумын иргэн, өндөр настан Н.Алтанцэцэг, Хушаат сумын иргэн, өндөр настан Д.Цэрэнжав, Ерөө сумын иргэн, өндөр настан Ц.Пүрэвжав, Сайхан сумын иргэн, өндөр настан Т.Цэвээн, Аймгийн БШУГ-ын Хими, биологи боловсролын мэргэжилтэн Л.Наранцэцэг.

 

-“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ААР:

Сүхбаатар сумын иргэн, өндөр настан Ш.Цэцгээ, Аймгийн БШУГ-ын Бага боловсролын мэргэжилтэн П.Мягмарсүрэн, Сайхан сумын Номгон тосгоны ЕБС-ийн бага ангийн багш Ц.Ундрах.

 

-“ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР:

С.Нандинцэцэг, Д.Цолмонгэрэл нарыг шагналаа.

Холбоотой мэдээ