БАЯН-ӨЛГИЙ: 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-22 16:37:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад орууллаа.


Нийтдээ 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажил 2020 онд эхэлсэн юм. Харин санхүүжилт нь 2020, 2021, 2020 оны улсын төсөвт он дамжин тусгагдаж, энэ жил ашиглалтад орж байна.


Хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг орон нутгийн "Цамбагарав констракшн" компани гүйцэтгэсэн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс энэ сарын 16-ны өдөр газар дээр нь ирж ажиллаж, цэцэрлэгийн байрыг ашиглалтад хүлээн авлаа.


Ингэснээр Өлгий сумын 4, 11 дүгээр багийн иргэдийн хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүмүүжих боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ