БАЯН-ӨЛГИЙ: Энэ онд иргэдэд 5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-22 16:18:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ онд 91 иргэн нийтдээ 5 тэрбум 20 сая төгрөгийн орон сууцны ипотекийн зээл авч байртай болжээ. 


Үүнээс 17 иргэн төрөөс хэрэгжүүлж байгаа 6-8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж 1 тэрбум 106 сая төгрөгийн зээл авсан байна. Харин арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээсээ 74  иргэнд 3 тэрбум 914 сая төгрөгийн зээл олгосон аж.


Тус аймгийн хувьд орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оныхоос бага байна. Тухайлбал, 2021 онд 72 иргэн 6-8 хувийн хүүтэй 3 тэрбум 783 сая төгрөгийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан бол банкууд өөрийн эх үүсвэрээр 123 иргэнд 4 тэрбум 973 сая төгрөг олгож байжээ.

 

Холбоотой мэдээ