"Хятадын ард түмэн японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жил" үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-05 12:34:12

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ, Монгол цэргийн музей хамтран энэ үзэсгэлэнг нээв.

"Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жил" нэртэй үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр хүртэл Монгол цэргийн музейд олон нийтийн өмнө дэлгээтэй ажиллах юм. Үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг, Монгол музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Хятадын чөлөлөөх армийн бэлэг дурсгалын зүйлүүдийг анх удаа олон нийтэд үзүүлэхээрээ онцлог гэж музейн ахлах ажилтан ярив.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд