ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчдын орон сууц ашиглалт орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-14 09:34:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Даланжаргалан суманд төрийн албан хаагчдад зориулсан найман айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо.

Барилгын ажлыг тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мак Цемент ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаарХос Фрэнд кнстракшнХХК гүйцэтгэж, энэ оны 12 дугаар сарын 5-нд хүлээлгэн өгсөн байна.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон сум орон нутгийн удирдлагууд, Мак Цемент ХХК-ийн төлөөлөл оролцсон байнаИнгэснээр төрийн алба хаагчид тав тухтай орчинд тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдлээ хэмээн албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ