О.Цогтгэрэл: Уул уурхайн компаниудыг яаралтай нээлттэй болгох хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, нүүрсний хэрэг болон оффтейк гэрээний асуудлыг авч хэлэлцжээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл “МАН зургаан жилийн турш үнэмлэхүй засагласан атал одоо л нүүрсний хэргийг олж мэдсэн юм шиг иргэд, жагсагчдад тайлбарлан ярьж байна. Оффтейк гэрээний асуудал нь 2011 оноос эхтэй. Оффтейк гэрээний үнийн дүн нь тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. “Эрдэнэс тавантолгой” ХК гэхэд жилд 1 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Гэтэл одоо ил болсон гэрээнүүдийг тоймлоход 4 тэрбум ам.долларын урьдчилгаа гэрээг хийсэн байна. Энэ мэтээр урьдчилж авч идэж уудаг жишиг тогтсон. Өчигдрийн 9 гэрээний 6-7 нь 2022 оны гэрээ байх жишээтэй. Иймд бид эрх баригчдад шаардлага хүргүүлж, жагсагчдын төлөөлөлтэй уулзана. Цаашид уул уурхайн компаниудыг яаралтай нээлттэй болгож, ард иргэдийн хяналтад оруулах ёстой. 1072 хувьцааг бирж дээр гаргаж, худалдаалах нь зүйтэй. Түүнчлэн Соёлын төв өргөөг нээж, жагсагчдад микрофоныг нь нээж өгч, эрх ашгийг нь хангах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд нүүрсний хэрэгтэй холбоотой
асуудлыг аль нэг тал руу хэлбийлгэж байгааг буруушаагаад энэхүү хэрэг нь цэвэр эрх баригчдын буруу үйлдэл.
Өнгөрсөн он жилүүдэд энэхүү асуудлыг шийдэх бололцоо байсан гэлээ.