СЭЛЭНГЭ: Дасгалжуулагч Д.Энхбат төрийн одон хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга гавьяат тамирчин Д.Оюунболд агсны гарын шавь нарын нэг, дасгалжуулагч Д.Энхбат Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаажээ.
Шагналыг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог гардуулан өгсөн байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн хүүхэд, залуучуудыг бөхийн спортоор хичээллэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, залуу үеийг бөхийн спортод хайртай болгох үйл хэрэгт 19 жил зүтгэж яваа дасгалжуулагч юм.
Дасгалжуулагч
Д.Энхбат Сэлэнгийнхэн төдийгүй спортынхондоо "Поодоо" хэмээн
хүндлэгдсэн чадварлаг дасгалжуулагчдын нэг билээ.