Цэцэрлэгүүдийн тойрох хуудсыг тарааж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-26 13:08:20

Хэнтий аймгийн БСГ-аас энэ хичээлийн жилийн СӨБ-ын элсэлтийг энэ сарын 22-29-ны өдрүүдэд ажлын цагт багтаан бүртгэлийг хийж, тойрох тарааж байгаа аж.

Өнөөдрөөс эхлэн 29-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийн тойрох хуудсыг тарааж өгөх юм.Түүнчлэн таван настай болон хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хангамж шаардлагатай хүүхдүүдийг гарцаагүй цэцэрлэгт хамруулахаар зорин ажиллаж байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ.

Мөн энэ  сарын 22-24-ны өдрүүдэд хуучин цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэж, тойрох хуудсыг тарааж өгчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ