Францын дарсны үйлдвэрлэл энэ онд 10 орчим хувиар буурч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГПАРИС. /АР/. Хавар жавартай байсан болон одоо хэт халж байгаатай холбоотойгоор Францын дарсны үйлдвэрлэл энэ онд 2015 оныхоос 10 орчим хувиар буурах магадлалтай байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Тус улс өнгөрсөн онд 47.8 сая гектолитр дарс үйлдвэрлэж байсан бол энэ онд 42.9 сая гектолитр дарс үйлдвэрлэх төлөвтэй байна.
Оргилуун дарс үйлдвэрлэлээрээ алдартай Шампань мужид ургацын хэмжээ гуравны нэг хувиар буурах магадлалтай байгаа аж.
Францын Хөдөө аж ахуйн яам мэдэгдэхдээ “манай улс 2011-2015 онд дунджаар 46.5 сая гектолитр дарс үйлдвэрлэж байсан. Харин 2016 онд ургацын хэмжээ 7 хувиар буурах төлөвтэй байна” гэв.
Г.Доржханд