Наймдугаар сарын 26-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА10.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд "Халуун сэтгэл in Japan " ТББ-ын санаачлагаар хэрэгжиж буй "МиГэн" төслийн хүрээнд MK-02GX маркын судас тодруулагч аппарат хандивлах талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт болно.
13.30 цагт БГД-ийн 16 дугаар хороонд “Ирээдүй-Гандан” багийн залуус Гандангийн 16-р хорооны айл өрхүүдэд эко жорлонгийн давуу талыг танилцуулах мөн хэрхэн өөрсдөө барих талаархи сургалт зохион байгуулна.
14.00 цагт "Санхум" өрхийн эрүүл мэндийн төвд Гэдэсний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулна. Байршил: СХД-ийн 17-р хороо /32-р байрны хойд талд/.
17.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерейд Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.