"Токио-2022" Их дуулгад Монголын 13 жүдоч хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-29 15:15:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы нийслэл хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал "Токио-2022" Их дуулга тэмцээн 12 дугаар сарын 3-4-нд болно.


Энэхүү Их дуулгад 63 орны эрэгтэй 216, эмэгтэй 151 нийт 367 жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Харин Монгол Улсаас 13 жүдоч Их дуулга /Grand Slam/ тэмцээнд барилдахаар мэдүүлгээ өгчээ.


Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдах бол эмэгтэй жүдочдоос 52 кг жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

Холбоотой мэдээ