АЙЛЧЛАЛ: Д.Баярхүү: Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2022-11-28 17:12:10

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Энэхүү айлчлалын ач холбогдол, хүлээж буй үр дүнгийн талаар судлаач, профессор Д.Баярхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хоёр улсын тэргүүн нар хоёр дахь удаагаа уулзаж байна. ”КОВИД-19” цар тахал гарснаас хоёр жил өнгөрч, ХКН-ын 20 дугаар их хурлын дараа энэхүү айлчлал болж буйгаараа онцлогтой. ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хороо, Намын Төв хорооны бүрэлдэхүүн солигдсон үед шинэ бүрэлдэхүүнтэй уулзаж байна. “КОВИД-19”-ийн хоёр жил болон дэлхий дахиныг хамарсан геополитикийн өөрчлөлтүүдээс болж дэлхийн эдийн засаг хямарч улс орнуудын гадаад харилцаа зогсонги байдалд орсон. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа ч таатай биш байна. Манай улсын хувьд дээрх байдлуудыг арилгахад уг айлчлал өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Айлчалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж хамтарсан тунхаг гаргах юм” гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг ахиулах, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц үзүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн хоёр тал онцлон тэмдэглэж байгаа юм.

Холбоотой мэдээ