БАЯН-ӨЛГИЙ: Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-28 14:23:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар 12 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Тодруулж хэлбэл, 12 дугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь -24...-30 хэм хүйтэн байдаг аж. Харин энэ жилийн хувьд сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, мөн гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна.


Сарын нийлбэр хур тунадасны хувьд олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй.


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орно. Тухайн хугацаанд салхи зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ