ДУНДГОВЬ: Монголын мал аж ахуйн академийн Хүндэт профессор цол олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-28 10:27:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан малчид, удирдах алба хашиж явсан нэр бүхий хүмүүст Монголын мал аж ахуйн академийн Хүндэт профессор цол олгов.

Тодруулбал, аймгийн Засаг дарга асан Ж.Хүүхэнбаатар, Баянжаргалан сумын малчин С.Сүхбаатар, Р.Отгончимэг, Х.Цолмонбаяр, Б.Баяржаргал, Гурвансайхан сумын малчин Д.Батсайхан, Г.Батсайхан, Б.Цэрэнлхам, Л.Бархас, Д.Цэрэнлхам, Өлзийт сумын малчин Ц.Долгормаа, Эрдэнэдалай сумын малчин Р.Лхам нар энэхүү хүндтэй цолыг хүртжээ.

Хүндэт профессор цолыг Мал аж ахуйн академийн Ерөнхийлөгч Д.Батсүрэн, Мал аж ахуйн академийн удирдах зөвлөлийн дарга Д.Гомбодаш болон аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар ЗДТГ-ын “Говь” танхимд гардуулсан байна. 

Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд нөр их хөдөлмөр, мэдлэг, оюун ухаанаа зориулж, олон залуу малчныг сургаж, зөвлөн тусалж яваа малчдад энэхүү цолыг олгодог ажээ.

Түүнчлэн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн Засаг дарга Н.Дулам, Баянжаргалан сумын нэгдүгээр багийн Засаг дарга М.Мөнгөнхуяа нарыг тус академийн “Жуух бичиг”-ээр шагнаж энэ үеэр гардуулжээ. 

Холбоотой мэдээ