КАТАР-2022: Нэг ч гоол оруулахгүйгээр тэнцэх тохиолдол их байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-11-25 12:59:58

ДОХА. /France24/. Пүрэв гарагт Уругвай, БНСУ-ын шигшээ багуудын тоглолт 0-0 онооны харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөр энэ удаагийн ДАШТ-д нэг ч гоол оруулахгүйгээр тэнцсэн тохиолдлын тоо дөрөв болжээ.


Ингэснээр өмнөх хөл бөмбөгийн ДАШТ-үүдэд тогтоосон дээд үзүүлэлтийн тэн хагасаас даваад байна. Тодруулбал, 0-0 харьцаатайгаар тэнцсэн хамгийн олон буюу долоон тохиолдол 1982, 2006, 2010, 2014 оны ДАШТ-ий үеэр гарч байжээ.


Харин 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-ий үеэр ердөө ганцхан буюу Дани, Францын шигшээ багуудын тоглолт 0-0 харьцаатай өндөрлөж байжээ. Түүнчлэн 1930, 1934, 1938, 1950, 1954 оны ДАШТ-үүдэд ийм тохиолдол гараагүй байна.


Катарт энэ сарын 20-24-ний өдрүүдэд болсон 16 тоглолтоос Мексик-Польш, Дани-Тунис, Хорват-Марокко, БНСУ-Уругвайн шигшээ багийн тоглолтууд 0-0 харьцаатай өндөрлөөд байна. 

Холбоотой мэдээ