Элчин сайд У.Нямхүү Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-11-22 12:22:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2022 оны 11 дүгээр сарын 17-нд Бүгд Найрамдах Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело ди Соузад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Португалын харилцааг, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд болохыг дурдаж, энэ хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело ди Соуза Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, манай хоёр улс олон улсын байгууллагын хүрээнд үр дүнтэй харилцан хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүсэв.



Холбоотой мэдээ