БАЯН-ӨЛГИЙ: Р.Шынайн "Бүргэд" драмын жүжгийг театрын тайзнаа монгол хэлээр амилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-21 10:36:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынайн зохиол "Бүргэд" драмын жүжгийг монгол хэлээр театрын тайзнаа амилууллаа.  


Соёлын яамнаас санаачлан өрнүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд тоглосон драмын жүжгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн аж.


Жүжгийн продюссероор театрын дарга Ж.Сайгүлик, зөвлөхөөр МУУГЗ Р.Өсерхан, найруулагчаар М.Ертай, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар С.Алтансэлэм нарын хүмүүс ажиллаж, дүрүүдэд Х.Жанатбек, Х.Жапар, Х.Сулушаш, Х.Нурлан, А.Ханат нарын жүжигчид тогложээ. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Мурат, "Кыз жасауы" компанийн захирал Х.Сетерхан нар ивээн тэтгэсэн байна.


Аймгийн Хөгжимт драмын театрын 66 дахь "Өвөл цагийн" нээлтийн салхийг хагалсан "Бүргэд" драмын жүжиг нь монгол хэлээр анх удаагаа олны хүртээл болсноороо, мөн жүжигчдийн хувцас дизайны хувьд эртний Хүннүгийн үеийн булшны олдвороос санаа авсан, хадны сүг зурган хээгээр гоён урласнаараа онцлогтой болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. 





Холбоотой мэдээ