Галын аюулаас 4 хүүхдийн амь насыг аварсан эмч, жолооч нарыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-19 13:56:52
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг өнөөдөр хүлээн авч уулзан “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа.


Тодруулбал, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан юм. Тэд  тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байхад айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсныг хараад жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраажээ. Улмаар айж сандарсан хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлж тусалжээ.

Холбоотой мэдээ