СЭЛЭНГЭ: “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалъя” аяныг зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн номын сангаас “Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд зохион байгуулсан “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалъя” аяныг зохион байгуулжээ.
Монголын угийн бичгийн академийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлтэй
хамтран зохион байгуулсан уг аянд нийт
7 байгууллага, 268 иргэн
оролцсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын хэрэгжилтийг
ханган, монгол хүний удмын санг хамгаалах. Цаашлаад ураг төрлөө таньж
мэдэх, “Угийн бичиг хөтлөх”-ийн ач холбогдлыг сурталчлан, иргэдэд мэдлэг олгох.
Мөн угийн бичиг хөтөлдөг өрхийн тоог нэмэгдүүлж, урамшуулах зорилго
дор уг үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Ингээд шилдэг оролцогчдыг шалгуур үзүүлэлтээр
дүгнэж дүнгээ гаргасан байна.
Байгууллага хамт
олноос тэргүүн байрт
Зүүнхараа
Политехник коллеж шалгарсан бол дэд байрт ЕБ-ын 1-р сургууль,
гутгаар байрт ЕБ-ын 2-р сургууль
тус тус шалгарчээ.
Харин иргэдээс тэргүүн байрт
1-р багийн иргэн
Т.Мэндсайхан, дэд байрт өндөр настан
Б.Өлзийсүрэн, гутгаар байрт 1-р сургуулийн
7в ангийн
сурагч Д.Отгон-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл,
мөнгөн шагнал хүртжээ.
Мөн тусгай байрт 1-р сургуулийн 7в
ангийн сурагч Б.Болд-Эрдэнэ, 3-р сургуулийн 8в
ангийн сурагч Г.Анударь нар тус тус шалгарсан
байна.