Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод мэдээлэхийг үүрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-08-24 14:33:07

Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай”  захирамж гаргалаа.

Захирамжаар Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Ж.Болор

Холбоотой мэдээ