ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Сэлэнгэ аймагт нийт 96.814.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл арга хэмжээ хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-11 13:38:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын 2023 оны төсвийг баталсан байна. Энэхүү төсвөөр Сэлэнгэ аймагт нийт 96.814.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 2023 онд 40.407.1 тэрбум төгрөгөөр санхүүжиж, 28 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгахаар баталжээ.

 

Тодруулбал “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, улсын төсвийн татаас хөрөнгө 2022 онд 980 сая төгрөг байсныг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,980 тэрбум төгрөгөөр,

 

Алтанбулаг суманд хэрэгжиж буй "Жишиг сум" хөтөлбөрийн санхүүжилт өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд 1,601.0 тэрбум төгрөгөөр тусгагдсан байсныг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2,601.0 тэрбум,

 

Сайхан суманд 2021 оноос эхэлсэн Залуучуудын хөгжлийн ордны төсөвт 2022 оны 2 дугаар сарын 18-нд Барилгын хөгжлийн төвийн магадлал хийж, одоо барилгын 60 хувьтай үргэлжилж байгаа ч 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд дээрх барилга, байгууламж тусгагдаагүй байсныг магадлал хийгдсэн 2,370.1 тэрбум,

 

Мандал суманд барьж буй Ахмадын төвийн барилгын нэмэгдсэн төсөвт өртгийг бүрэн тусгуулж, 2,207.8 төгрөгөөр тус тус төсөвт суулгажээ.

 

Мөн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг Сэлэнгэ аймагт 16,630.7 тэрбум төгрөг байгаа аж. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2023 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал тус аймагт 1,102,714.3 тэрбум байхаар тус тус суулгаж баталсан байна.

Холбоотой мэдээ