ӨНӨӨДӨР: “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-09 06:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн үйл явдлын тойм:


-Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан болно.

09.00 цагт: Удирдлагын академийн байранд Номын санч, мэдээллийн ажилтны IX зөвлөгөөн зохион байгуулна.

09.00 цагт: ШУА-ийн байранд “Хөвсгөл, Байгаль нууруудын экологи, эдийн засгийн асуудал” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Утас: 8800-7709.

10.00 цагт: Богд хааны музейд "Монголын язгуур гар урлал, зээгт наамал" зорилтот бүлэгт зориулсан сургалт болно.

10.00 цагт: “Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо” олон талт цахим хэлэлцүүлэгтэй Утас: 9909-4203.


10.00 цагт: Монголын Уран зургийн галерейд Монгол Улсын Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

10.00 цагт: МУИС-ийн номын санд "Орлоготой оюутан-цагийн ажилд зуучлах өдөрлөг" үргэлжилнэ.

 

10.30 цагт: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд АН-ын нэхэмжлэлтэй Дээд шүүхэд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Дээд шүүхийн давж заалдах гомдлоор Захиргааны давж заалдах шүүх хянан хэлэлцэнэ.


11.00 цагт: иргэн О.Энхмаа АТГХүүхдийн цирк, хүүхдийн усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг обьектын хувьчлал, Хүүхдийн фондын хандив, хуримтлалын талаар шаардлага хүргүүлнэ. Утас 8882-4051, 9974-8016

11.30 цагт: ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусний талаар мэдээлнэ. Утас: 8964-7777.

11.30-13.30 цагт: Монголын Үндэсний музейд “Ухаант Цэцэнхүүгийн аялал" музейн боловсролын хөтөлбөр зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь Монгол угсаатны уламжлалт хувцас хэрэглэлийн түүхэн эх сурвалж болон хэрэглээ соёлыг ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх, сурталчлах зорилготой юм. 

13.30 цагт: Хавдар судлалын үндэсний төвд Монгол геном төсөл, хавдрын генетикийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурах ажиллагаа болно. Утас: 9980-1054.

15.30 цагт: "Русский дом"ОХУ-ын их, дээд сургуулийн төлөөлөл (Хойд Дорнодын Холбооны их сургууль, Арктикын Соёл урлагийн дээд сургууль, Якутын Хөгжмийн дээд сургууль) болон Боловсролын ерөнхий газар, Edurussia байгууллагууд хамтран тэтгэлэгт боловсролын талаар мэдээлнэ. Утас: 9919-6326, 9555-6680.



Холбоотой мэдээ